Monday, May 10, 2010

JanaTris

-- JanaTris --

     JanaTris гар утсанд зориулсан тоглоомыг танилцуулж байна. Энэхүү тоглоом нь Java (J2ME) хэл дээр бүтээгдсэн 2D MIDLet тоглоом юм. JanaTris нь MIDP 2.0 буюу түүнээс дээш хувилбаруудыг дэмждэг ямарч гар утсан дээр ажиллах боломжтой.

     JanaTris нь тоглоом сонирхогчид болон бүтээгч хэн бүхэнд нээлттэй. Электрон тооцоолох төхөөрөмж дэхь анхны тоглоомуудын нэг болох тетрис тоглоомыг гар утсанд зориулан хийгдсэнээрээ онцлогтой.

     Тоглогчдоос бага зэрэг ур чадвар шаардах ба өгөгдсөн дүрсүүдийг ашиглан  талбайг дүүргэхгүйгээр эвлүүлж, бүтэн болгосон мөрийг хасах журмаар оноо цуглуулан тоглодог болно. Цуглуулсан онооноос хамаарч тоглоомын үе ахих буюу цагийн хязгаар багасч хүнд хэлбэр рүү шилжих, дараалан олон мөр хассанаас хамаарч ялгаатай оноонууд өгөх зэрэг дүрмүүдтэй.

     JanaTris нь тоглогчдод хамгийн өндөр оноо авсан 10 тоглогчдыг үзүүлэх мөн тоглоом аль үеэс эхлэх зэргийг тохируулан өгөх боломжуудаар хангагдсан.

     JanaTris тоглоомыг мөн компьютер дээр тоглох боломжтой. Үүний тулд таны компьютерд “Java Virtual Mashine (JVM)” болон “Java Wireless Toolkit” суугдсан байх шаардлагатай. Үүний дараагаар jad (JanaTris.jad) файлыг ажиллуулснаар тоглоом эхлэх болно. Та бүхэн таалан сонирхоно уу. Баярлалаа.






Download

   JanaTris
   Game Requirements

Have a enjoy!

Book:

2 comments: