Sunday, April 18, 2010

LBoard v0.1


Introduction

     LBoard програмыг танилцуулж байна. Энэхүү програм нь багш болон сурагчдын хичээлийг электрон хэлбэрт шилжүүлж зайн сургалт явуулан хичээллэх зорилгоор бүтээгдсэн болно. Тус програм нь Java технологи дээр хөгжүүлэгдсэн тул компьютерийн үйлдлийн системээс хамааралгүй ажиллах болно.

     Програм нь үндсэн 4 самбартай бөгөөд хэрэглэгч самбар дээр бичих, зурах, будах багажуудын тусламжтайгаар хичээлийг заана. Хэрэглэгчдэд тэмдэглэсэн мэдээллийг зургаар эсвэл файл хэлбэрээр хадгалах, хадгалсан файлыг нээн үргэлжлүүлэн ажиллах, үйлдлийг буцаах, буцаасан үйлдлийг сэргээх гэх мэт үйлдлүүдийг агуулсан. Pencil, Line, Oval, Rectangle, Rounded Rectangle, Polygon, Text, Eraser зэрэг багажуудыг ашиглаж самбар дээр ажиллах ба багаж тус бүрийн өнгөний сонголт болон хэмжээсийг тохируулах боломжтой.


Download

   LBoard v0.1
   Software Requirements

Have a enjoy!

Book:

Friday, April 16, 2010

TicTacToe


























Introduction

     Тик Так буюу Икс Окс тоглоомыг танилцуулж байна. Тоглоом  нь C++ програмчиллын хэл дээр OpenGL ашиглан гүйцэтгэсэн жижиг хэмжээний 3D тоглоом болно. 3x3 талбай дээр тоглогч нь компьютертэй тоглох бөгөөд энэхүү тоглоомыг компьютер тоглоом сонирхогчид болон тоглоом зохиох гэж буй хэн бүхэнд зориулсан болно. Та бүхэн таалан сонирхоно уу.

Game Rule

     Тоглоомд тоглогч нь Икс, компьютер нь Окс болж хоорондоо тоглоно. Тоглогч эхэлж Иксийг дараа нь компьютер Оксыг гэсэн дараалалтайгаар 3x3 талбай дээр бөглөн байрлуулна. Хэрэв тоглогч нь компьютероос түрүүлж Иксийг баганаар, мөрөөр эсвэл диогналиар хэлбэрээр дараалан байрлуулж чадвал хожлыг авах болно. Эсрэг тохиолдолд компьютер хожлыг авах болно. Таньд амжилт хүсэе.

Download

   TicTacToe
Have a enjoy!

Book:

Saturday, April 10, 2010

J7 Car Racing Game




















Introduction

     XX –р зууны сүүлээс өнөөг хүртэл тооцоолон бодох машин буюу компьютер нь их хурдацтай хөгжин өөрчлөгдөж ирсэн билээ. Үүнийг даган компьютерийн тоглоом нь технологийн үзүүлэлт, шинж чанараас хамааран олон төрөлд хуваагдан тоглоомчдод зориулагдан гарах болсон. Тоглоомууд нь консол платформ (Xbox 360, PS1, PS2, PS3, Nintendo, …), PC платформ гэж 2 төрөлд хуваагдан ажилладаг. Тоглоом нь стратеги, хүүхэд болон гэр бүлд зориулсан, буудлага, Role-playing, адал явдал, байлдаан, спорт, уралдаан, зодоон, бусад гэсэн төрлүүдээр хуваагдан үйл ажиллагаа явуулдаг болно. Тоглоомын эрхэм зорилго нь тоглоомчдыг байлдан дагуулж тэдний чөлөөт цагийг өнгөрүүлэн, тухайн тоглоомын төрөлдөө Number 1 байхыг зоридог болно.

    J7CR нь 3D хэмжээст тоглоом болох уралдааны машин юм. Компьютерийн сүлжээгээр 2 тоглогч зэрэг тоглох боломжтой. Тоглоом нь Java технологи дээр суурилсан jMonkey Engine (jME) буюу тоглоомын хөдөлгүүрийг ашиглан бүтээсэн болно. jME тоглоомын хөдөлгүүрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jmonkeyengine.com болон http://sharavaa.blogspot.com хуудаснуудаас авч үзнэ үү.







 



Game Rule

     J7CR тоглоом нь өөрийн уралдааны зам, үсрэх тавцан, саад, барилга байгууламж зэрэг объектуудтай бөгөөд тоглогчид J7CR тоглоомын ертөнцөд өөрийн машинаа жолоодон тоглох болно.

Game Settings

    Server үүсгэх:
  • Тоглоомын хавтасд байрлах “net.in” файлыг editor (Ex: notepad) програм ашиглан нээнэ. Файлын эхний мөрөнд “s” үсэг, дараагийн мөрөнд Server болж буй тоглогчийн компьютерийн “IP аddress” –г бичиж өгч хадгалах хэрэгтэй. Өөрийн “IP аddress” –г Command line (cmd) цонхонд "ipconfig /all" комманд бичин харна уу. Тоглоомыг ажиллуулсанаар Server үүсэх болно.
    Client болж Server рүү холбогдох:
  • Тоглоомын хавтасд байрлах “net.in” файлыг editor (Ex: notepad) програм ашиглан нээнэ. Файлын эхний мөрөнд “c” үсэг, дараагийн мөрөнд Server болж буй тоглогчийн компьютерийн “IP address” –г бичиж өгч хадгалах хэрэгтэй. Өөрийн “IP аddress” –г Command line (cmd) цонхонд "ipconfig /all" комманд бичин харна уу. Тоглоомыг ажиллуулсанаар Server тоглогч руу холбогдох болно.
    Input control:

        Тоглоом нь mouse, keyboard, joystick зэрэг төхөөрөмжүүдтэй хамтран ажилдаг болно.













Download

   J7CR
   Game Requirements

Have a enjoy!


Book:

Friday, April 9, 2010

Snake v1.0


Introduction

     Энэхүү тоглоом нь алдарт Snake Game –ын Java хэл дээрх 2D хувилбар юм. Snake v1.0 нь компьютер тоглоом сонирхогчдын чөлөөт цагт зориулагдан бүтээгдсэн. Тоглоом нь өөрийн талбайд хамгийн өндөр оноог авах буюу рекорд тогтоох зорилготой. Мөн тоглоомчдын сонирхлыг татах зорилгоор жижиг хэмжээний хиймэл оюун ухаан буюу өөрөө тоглох чадварыг агуулсан болно. Тоглогч нь тухайн үеийн тоглоомын байрлалыг хадгалах, хадгалсан байрлалаа үргэлжлүүлэн тоглох, шинэ байрлал үүсгэх болон тоглогчдын онооны үзүүлэлтийг харах боломжтой.

Game Rule

     Дүрмийн хувьд тоглоомын талбайд авч болох хамгийн дээд оноог хүртвэл та тоглоомын ялагч болох болно. Үүний тулд та тоглоомын могойг компьютерийн дээш, доош, зүүн, баруун гэсэн сум товчнуудаар удирдан могойд хоолыг нь өгч оноог цуглуулах юм. Могойн хөдлөх хурднаас хамаарч их, бага буюу ялгаатай оноотой ба могой нь хоол идэх бүрт нэгж нэгжээр уртсана. Дараалан 5 нэгж хүнс идвэл бонус хүнс тодорхой хугацаанд гарах бөгөөд хүнсийг идэх хүртэл хугацаанаас хамаарч мөн их, бага оноотой. Хэрэв могой нь өөрийн биеийг мөргөх эсвэл хана мөргөх тохиолдолд тоглоом дуусах болно.

Game Settings
  • Тоглоомын могойн хурдыг 3 түвшинд өөрчлөх боломжтой.     /Level: Beginner, Professional, Xtreamest/
  • Тоглоомын дууг хаах, нээх боломжтой.     /Sound: On, Off/
  • Тоглоомын талбарын өнгийг өөрчлөх боломжтой.     /Board colors: Yellow, Blue, Gray/
  • Тоглоомын талбарт ханыг байрлуулах боломжтой.     /Maze: On, Off/
  • Тоглоом өөрөө тоглох боломжтой.    /AutoPlay, AutoStop/

Download

   Snake v1.0
   Game Requirements

   System Requirements
  • Windows 7
  • Vista
  • Windows XP/2000
  • Windows Server 2008
  • Windows Server 2003














Have a enjoy!

Book:



Thursday, April 8, 2010

Shinsei Kamattechan


Shinsei Kamattechan
神聖かまってちゃん
Origin Chiba, Japan
Genres Indie rock, Alternative rock, Post pop
Years active 2007-current
Labels Perfect Music
Website 子供ノノ聖域
Members
Mono
Noko
Misako
Chibagin
Former members
Sanshiro




Shinsei Kamattechan 

Shinsei Kamattechan (神聖かまってちゃん)is a Japanese alternative rock band from Chiba. Formed in 2007, the band consists of Noko (lead vocal, guitar, keyboard, razor), Mono (bandleader, keyboard, guitar, tambourine), Misako (drums), and Chibagin (bass, chorus). The band is active mainly on the internet.



Shinsei Kamattechan - ROCK'N'ROLL 「ロックンロールは鳴り止まないっ」: