Friday, April 9, 2010

Snake v1.0


Introduction

     Энэхүү тоглоом нь алдарт Snake Game –ын Java хэл дээрх 2D хувилбар юм. Snake v1.0 нь компьютер тоглоом сонирхогчдын чөлөөт цагт зориулагдан бүтээгдсэн. Тоглоом нь өөрийн талбайд хамгийн өндөр оноог авах буюу рекорд тогтоох зорилготой. Мөн тоглоомчдын сонирхлыг татах зорилгоор жижиг хэмжээний хиймэл оюун ухаан буюу өөрөө тоглох чадварыг агуулсан болно. Тоглогч нь тухайн үеийн тоглоомын байрлалыг хадгалах, хадгалсан байрлалаа үргэлжлүүлэн тоглох, шинэ байрлал үүсгэх болон тоглогчдын онооны үзүүлэлтийг харах боломжтой.

Game Rule

     Дүрмийн хувьд тоглоомын талбайд авч болох хамгийн дээд оноог хүртвэл та тоглоомын ялагч болох болно. Үүний тулд та тоглоомын могойг компьютерийн дээш, доош, зүүн, баруун гэсэн сум товчнуудаар удирдан могойд хоолыг нь өгч оноог цуглуулах юм. Могойн хөдлөх хурднаас хамаарч их, бага буюу ялгаатай оноотой ба могой нь хоол идэх бүрт нэгж нэгжээр уртсана. Дараалан 5 нэгж хүнс идвэл бонус хүнс тодорхой хугацаанд гарах бөгөөд хүнсийг идэх хүртэл хугацаанаас хамаарч мөн их, бага оноотой. Хэрэв могой нь өөрийн биеийг мөргөх эсвэл хана мөргөх тохиолдолд тоглоом дуусах болно.

Game Settings
  • Тоглоомын могойн хурдыг 3 түвшинд өөрчлөх боломжтой.     /Level: Beginner, Professional, Xtreamest/
  • Тоглоомын дууг хаах, нээх боломжтой.     /Sound: On, Off/
  • Тоглоомын талбарын өнгийг өөрчлөх боломжтой.     /Board colors: Yellow, Blue, Gray/
  • Тоглоомын талбарт ханыг байрлуулах боломжтой.     /Maze: On, Off/
  • Тоглоом өөрөө тоглох боломжтой.    /AutoPlay, AutoStop/

Download

   Snake v1.0
   Game Requirements

   System Requirements
  • Windows 7
  • Vista
  • Windows XP/2000
  • Windows Server 2008
  • Windows Server 2003














Have a enjoy!

Book:



No comments:

Post a Comment