Sunday, April 18, 2010

LBoard v0.1


Introduction

     LBoard програмыг танилцуулж байна. Энэхүү програм нь багш болон сурагчдын хичээлийг электрон хэлбэрт шилжүүлж зайн сургалт явуулан хичээллэх зорилгоор бүтээгдсэн болно. Тус програм нь Java технологи дээр хөгжүүлэгдсэн тул компьютерийн үйлдлийн системээс хамааралгүй ажиллах болно.

     Програм нь үндсэн 4 самбартай бөгөөд хэрэглэгч самбар дээр бичих, зурах, будах багажуудын тусламжтайгаар хичээлийг заана. Хэрэглэгчдэд тэмдэглэсэн мэдээллийг зургаар эсвэл файл хэлбэрээр хадгалах, хадгалсан файлыг нээн үргэлжлүүлэн ажиллах, үйлдлийг буцаах, буцаасан үйлдлийг сэргээх гэх мэт үйлдлүүдийг агуулсан. Pencil, Line, Oval, Rectangle, Rounded Rectangle, Polygon, Text, Eraser зэрэг багажуудыг ашиглаж самбар дээр ажиллах ба багаж тус бүрийн өнгөний сонголт болон хэмжээсийг тохируулах боломжтой.


Download

   LBoard v0.1
   Software Requirements

Have a enjoy!

Book:

No comments:

Post a Comment