Wednesday, December 30, 2009

Happy New Year !!

HaPpY nEW yEAr !!
All Of You





ABBA - Happy New Year :



"Happy New Year"

No more champagne
And the fireworks are through
Here we are, me and you
Feeling lost and feeling blue
It's the end of the party
And the morning seems so grey
So unlike yesterday
Now's the time for us to say...

Happy new year
Happy new year
May we all have a vision now and then
Of a world where every neighbour is a friend
Happy new year
Happy new year
May we all have our hopes, our will to try
If we don't we might as well lay down and die
You and I

Sometimes I see
How the brave new world arrives
And I see how it thrives
In the ashes of our lives
Oh yes, man is a fool
And he thinks he'll be okay
Dragging on, feet of clay
Never knowing he's astray
Keeps on going anyway...

Happy new year
Happy new year
May we all have a vision now and then
Of a world where every neighbour is a friend
Happy new year
Happy new year
May we all have our hopes, our will to try
If we don't we might as well lay down and die
You and I

Seems to me now
That the dreams we had before
Are all dead, nothing more
Than confetti on the floor
It's the end of a decade
In another ten years time
Who can say what we'll find
What lies waiting down the line
In the end of eighty-nine...

Happy new year
Happy new year
May we all have a vision now and then
Of a world where every neighbour is a friend
Happy new year
Happy new year
May we all have our hopes, our will to try
If we don't we might as well lay down and die
You and I

Monday, December 21, 2009

Lesson No. 1


Vocabulary:

Hiragana / Katakana
Kanji
Meaning
わたし

I
わたしたち
私達
we
あなた
you
あのひと
あの人
that person, he, she
あのかた
あの方
(あのかた is the polite equivalent of あのひと)
みなさん
皆さん
ladies and gentlemen, all of you
~さん
Mr., Ms. (title of respect added to a name)
~ちゃん
(suffix often added to child's name)
~くん
~君
(suffix often added to boy's name)
~じん
~人
(suffix meaning " a national of"; e.g., モンゴルじん, a Mongolian)
せんせい
先生
teacher, instructor (not used when referring to one's own job)
きょうし
教師
teacher, instructor
がくせい
学生
student
かいしゃいん
会社員
company employee
しゃいん
社員
employee of ~ Company
ぎんこういん
銀行員
bank employee
いしゃ
医者
medical doctor
けんきゅうしゃ
研究者
researcher, scholar
エンジニア
engineer
だいがく
大学
university
びょういん
病院
hospital
でんき
電気
electricity, light
だれ (どなた)
who (どなた is the polite equivalent of だれ)
- さい
- 歳
- years old

なんさい (おいくつ)
何歳
how old (おいくつ is the polite equivalent of なんさい)
はい
yes

いいえ
no

しつれいですが おなまえは?
失礼ですが お名前は?
Excuse me, but May I have your name?

はじめまして。
初めまして。
How do you do? (Usually used as the first phrase when introducing oneself.)

どうぞよろしく 「おねがいします」。
どうぞよろしく 「お願いします」。
Pleased to meet you. (Usually used at the end of a self-introduction)

こちらは ~さんです。
This is Mr./Ms. ~.

~から きました。
~から 来ました。
I came (come) from ~.

アメリカ
U.S.A.

イギリス
U.K.

インド
India

インドネシア
Indonesia

かんこく
韓国
South Korea

タイ
Thailand

ちゅうごく
中国
China

ドイツ
Germany

にほん
日本
Japan

フランス
France

ブラジル
Brazil

モンゴル
Mongolia



第1課 (だい1か)

文型 (ぶんけい)

1. わたしは マイクミラーです。
2. サントスさんは がくせいじゃ(では)ありません。
3. ミラーさんは かいしゃいんですか。
4. サントスさんも かいしゃいんです。


例文 (れいぶん)

1.    「あなたは」マイクミラーさんですか。
           はい、「わたしは」マイクミラーです。
2.    ミラーさんは がくせいですか。
           いいえ、「わたしは」がくせいじゃ ありません。かいしゃいんです。
3.    ワンさんは エンジニアですか。
           いいえ、ワンさんは エンジニアじゃ ありません。いしゃです。
4.    あのかたは どなたですか。
           ワットさんです。さくらだいがくの せんせいです。
5.    テレサちゃんは なんさいですか。
           9さいです。


会話 (かいわ)

はじめまして

さとう :   おはよう ございます。
やまだ : おはよう ございます。さとうさん、こちらは マイクミラーさんです。
ミラー :  はじめまして。マイクミラーてす。アメリカから きました。どうぞ よろしく。
さとう :  さとう けいこです。どうぞ よろしく。



(Translate)

Хичээл №1

Загвар өгүүлбэр

1.    Намайг Майк Мираа гэдэг.
2.    Сантосу гуай оюутан биш.
3.    Мираа гуай компаний ажилтан уу?
4.    Сантосу гуай ч гэсэн компаний ажилтан.

Жишээ өгүүлбэр

1.    「Таныг」Майк Мираа гуай гэдэг үү?
              Тийм ээ,「Намайг」Майк Мираа гэдэг.
2.    Мираа гуай оюутан уу?
              Үгүй ээ,「Би」оюутан биш. Компаний ажилтан.
3.    Ван гуай инженерчин уу?
              Үгүй ээ, Ван гуай инженерчин биш. Эмч мэргэжилтэй.
4.    Тэр хүнийг хэн гуай гэдэг вэ?
              Ватто гуай гэдэг. Сакура дээд сургуулийн багш.
5.    Тэрэсэ охин хэдэн настай вэ?
              9 настай.

Харилцан яриа

Сайн байна уу

Сатоо:   Өглөөний мэнд.
Ямада:   Өглөөний мэнд. Сатоо гуай, энэ хүн бол Майк Мираа гуай.
Мираа:  Сайн байна уу. Майк Мираа гэдэг. Америкаас ирсэн. Танилцахдаа таатай байна.
Сатоо:   Сатоо дадлагын ажилтан. Танилцахдаа таатай байна.


ことわざ (Зүйр цэцэн үг)

Санаж явбал бүтдэг          おもって いけば じつげんする
Сажилж явбал хүрдэг        ゆっくり いけば とうちゃくする

Sunday, December 20, 2009

Kanji - Overview

Ханз үсэг (漢字 – かんじ) буюу Хятад бичиг үсгийг орчин үеийн Япон улс нь өөрийн бичгийн соёл болох hiragana (ひらがな、平仮名), katakana (カタカナ、片仮名), Араб тоонууд (Indo Arabic numerals) болон ховор хэрэглэгддэг Латин цагаан толгойтой (Latin alphabet, also known as Romaji) цуг ашигладаг болно. Ханз үсэг (漢字) нь Япон нэр томьёонд үгчлэн орчуулбал “Хан бичиг үсэг” (“Han characters”) утгатай болно.

Эрт үеийн Хятад нь хүрээлэн буй орчны эргэн тойрондохь элдэв зүйлсийн зургийг зуран иржээ. Эдгээр зургууд нь аажмаар хялбаршиж дөрвөлжин дүрсээр илэрхийлэн бичих нь илүү амар болов. Үүнээс үүдэн одоо цагийн Ханз үсэг үүсжээ. Ханз үсэг болгон өөрийн гэсэн өвөрмөц утгыг агуулдаг.















Гол төлөв Ханз үсэг нь 2 янз болох “KUN YOMI” (Япон уншлага), “ON YOMI” (Хятад уншлага) уншигддаг болно. Үгэнд Ханз үсэг ганцаар оршин байвал “KUN YOMI” дуудлагаар дуудаж өөрт оногдсон утгаа агуулдаг. Ханз үсгүүдийг хамтад нь ашиглан өөр утгайтай Ханз үсэг бүтээдэг бөгөөд эдгээрийг голдуу “ON YOMI” дуудлагаар дууддаг болно. Дараах зурганд Ханз үсэг хэрхэн зурагнаас үүссэн болохыг харуулав.



Японы бичгийн системд Ханз үсэг их нүсэр байр эзэлдэг ба нийт Ханзны тоо нь маргаантай байдаг байна. Dai-kanwa-jiten (the great Kanji-Japanese dictionary) толь бичигт барагцаалснаар 50,300 гаруй Ханз үсэгтэй болно. Сонин сэтгүүл уншихад 3,132 Ханз үсэг мэдсэн байх шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.

Thursday, December 17, 2009

Hello World

“Hello World” програм бол компьютерийн програм бөгөөд дэлгэцэн дээр “Hello, world!” үгийг хэвлэдэг болно. Үүнийг програмчиллын хэлний танилцуулах хичээлд түгээмэл ашигладаг юм. Энэ програм нь компьютерийн хэлэнд ашиглагдах хамгийн энгийн програмуудын нэг билээ.

“Hello World” програм нь програмчиллын хэл анх сурч байгаа олон хүмүүсийн уламжлалт ёс болон тогтжээ. Компьютерийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуун болох элетментүүдийг анхлан сурч буй программистуудад энэхүү програмаар тайлбарладаг бол туршлагатай программистуудад энэ нь тухайн шинэ хэлний өгүүлбэр зүй (syntax), бүтцийн (structure) тухай маш их мэдээллийг сурч авахад нь тусалдаг болно. Мөн шинээр сурч буй програмчиллын хэлний хөвүүлэгч (compiler), хөгжүүлэгч орчин (development environment), ажиллах үеийн орчин (run-time environment) зэргийг зөв суулгасан эсэхийг “Hello World” програмын тусламжтайгаар шалгаж болно.

Анх 1972 онд Брайн Кернаян (Brain Kernighan) нь “hello” болон “world” үгүүдийг хамтад нь ашиглан B програмчиллын хэлний танилцуулах хичээлд (Tutorial Introduction to the Language B) дараах кодоор зааж байжээ.

main( ) {
   extrn  a,  b,  c;
   putchar ( a ) ;  putchar ( b ) ;  putchar ( c ) ;  putchar (‘ !*n’) ; 
}
a  ‘hell’;
b  ‘o,  w’;
c  ‘orld’;


Java     -- Hello World –

Java програмчиллын хэлэнд “Hello World” програмыг хэрхэн бичихийг энэ удаагийн хичээлээр үзэх болно. JDK (Java Development Kit) болох Java хөгжүүлэгч багжийг Sun компанийн албан ёсны веб хуудаснаас татан авч суулгаснаар Java дээр програм бичих боломжтой болдог. J2SE болох стандарт хувилбарыг энэхүү Java програмчиллын хэлний булангаар Windows үйлдлийн систем дээр судлах болно.

Installing the JDK

Download URL:     http://java.sun.com/javase/downloads/
Java Version:       jdk-6u16-windows-i586.exe (or latest non-beta release)

PATH statement

Java compiler (javac) буюу Java хөрвүүлэгчийн байрлах замыг (path) хуулан авч өөрийн компьютерийн системийн тохиргоонд зааж өгснөөр ямарч file хавтаснаас (directory) дуудан ажиллуулах боломжтой болдог тул JDK суулгасны дараагаар Java PATH –г зааж өгөх хэрэгтэй. Үүний тулд:

Windows 2000/XP
  • Open the Windows Control Panel (in the Start Menu).
  • Open the control panel (which is in the Performance and Maintenance Control Panel Category if you are not using Classic View).
  • Select the Advanced tab.
  • Click the Environment Variables button.
  • Select the Path variable (a System variable) and click the Edit button.
  • Click in the Variable value: field and scroll to the start of the line.
  • Add ;C:\Program Files\java\jdk1.6.0_06\bin to the end of the line. (You may have to type something slightly different depending on where you installed the JDK.)
  • Click OK.
  • Save the changes and reboot your PC if prompted.

Vista / 7 x86/x64
  • Open the Windows Control Panel (in the Start Menu).
  • Open the control panel (which is in the Performance and Maintenance Control Panel Category if you are not using Classic View).
  • Open Advanced system settings
  • Select the Advanced tab.
  • Click the Environment Variables button.
  • Select the Path variable (a System variable) and click the Edit button.
  • Click in the Variable value: field and scroll to the start of the line.
  • For 64 bit OS add the 32bit JDK to the path line if you want to be able to execute *.java files in the lab Add ;C:\Program Files (x86)\java\jdk1.6.0.x\bin [32bit] to the end of the line (check using windows explorer). (You may have to type something slightly different depending on where you installed the JDK.) or ;C:\Program Files\java\jdk1.6.0.x\bin [64bit] to the end of the line (check using windows explorer).
  • Click OK.
  • Save the changes.















Testing the PATH statement

Java PATH –г зөв тохируулсан эсэхийг Command Line (cmd.exe) дээр java –version болон javac коммандуудаар шалгаж болно. Үүний тулд:
  • Start Menu -> Run  (From keyboard:    windows + r) цонхыг нээнэ.
  • Run  цонхны Open талбарт “cmd” гэж бичнэ.
  • Ok товч дарна.










  • Command Line (cmd.exe) дээр  “java –version” болон “javac” коммандуудыг бичин ажиллуулснаар доорх үр дүнг гаргаж байвал Java PATH –г зөв тохируулсан болно.


Writing the Source code

Source code бичигч хамгийн энгийн програм бол Notepad юм. Java програмчиллын хэлний source code нь .java өргөтгөлтэй байдаг тул Notepad дээр бичсэн “Hello World” програмын source code –г мөн .java өргөтгөлтэйгээр хадгалах болно. Үүний тулд:
  • Start Menu -> All Programs -> Accessories -> Notepad програмыг ажиллуулан “Hello World” програмын source code –г бичнэ.








  • Java програмчиллын хэлний source code –ны файлын нэр нь class –ын  нэртэй ижил байдаг тул Save as цонхны File name талбарт “HelloWorld.java” нэрээр Save as type талбарт “All files (*.*)” сонгон хадгална.


Compiling and Running

Java дээр бичигдсэн програмыг javac коммандаар bytecode (class file) руу хөрвүүлдэг тул “Hello World” програмын source code нь хөрвүүлэгдсэнээр “HelloWorld.class” файл үүсдэг. Class файл нь компьютерт ажиллахад бэлэн болсон байдаг бөгөөд  java коммандаар ажиллуулна. Үүний тулд:
  • Command Line (cmd.exe) програмыг ажиллуулан “HelloWorld.java” source code –г хадгалсан directory руу cd коммандаар шилжин орно. Жишээ нь source code –г c:\janablog directory –д хадгалсан бол “cd c:\janablog” үйлдлээр шилжин орно. dir комманд нь directory доторх файлуудыг Command Line дээр хэвлэн үзүүлдэг учраас source code болон class файл хөрвүүлэгдэн үүссэн эсэхийг шалгаж болно. Тухайн source code –г “javac HelloWorld.java” үйлдлээр class файл руу хөрвүүлнэ. Үүссэн class файлыг “java HelloWorld” үйлдлээр ажиллууна.

Congratulation!! Та Java хэл сурах гараагаа амжилттай эхэллээ.

Monday, December 14, 2009

Hiragana, Katakana and Kanji

Япон хэл нь 3 төрлийн бичгийн хэлбэртэй болно. Үүнд:
  1. Kanji (Ханз үсэг): Хятадын бичгийн соёлоос авч ашигладаг болно. Ханз үсэг нь ихэнхдээ 2 янзын дуудлагатай. 
  2. Hiragana: Стандарт авиа зүйн бичвэрийн нэг. Дугуй шугаман хэлбэрийн бичвэртэй. 
  3. Katakana: Гадаад нэр, газрын нэр болон гадаад үгүүдийг бичдэг. Шулуун шугаман хэлбэрийн бичвэртэй.
“I am going to Mongolia.”  私はモンゴルに行きます。Watashiwa Mongoruni ikimasu.

kanji ->     Watashi   私      i-  行
hirgana ->  wa  は        ni  に        kimasu  きます
katakana ->  Mongoru  モンゴル

  • Үндсэн үгийн үеүүд: Эгшиг, гийгүүлэгч дээрх эгшиг болон n

  • Хувиргасан үгийн үеүүд: Гийгүүлэгч дээрх үндсэн эгшиг

  • Хувиргасан үгийн үеүүд: Гийгүүлэгч дээрх ya, yu, yo

  • Давхар гийгүүлэгчүүд:

  • Урт эгшигүүд:


Япон хэлний цагаан толгой нь 50 үсэгтэй байдгаас а, и, ү, э, о гэсэн 5 үндсэн эгшигтэй. Эдгээрийг “ээж авиа” (ぼいん) гэдэг болно. Бүтэн үе дуудлага бүхий бусад үсгүүдийг “хүү авиа” (しいん) гэдэг болно. Бичвэрийн зурлага нь ямагт урдаас хойш, дээрээс доош чиглэлтэй байдаг. Цагаан толгойн үсгүүд ялангуяа ханз үсэг олон зурлагаас бүтэх учир зурлагын дэс дарааг баримталж бичих шаардлагатай. Бичлэгийг зөв сурах нь хожим нь толь бичиг ашиглахад хялбар байх болно.

Saturday, December 12, 2009

Java History


Java бол програмчиллын хэл бөгөөд Sun Microsystems компанийн James Gosling нь анх Java -г хөгжүүлэн 1995 онд Sun Microsystems компанийн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт Java platform –г үүсгэн байгуулжээ. Java нь C болон C++ хэлний маш олон syntax (өгүүлбэр зүй) –г өөртөө уламжлаж авснаас гадна энгийн бүтэцтэй ба бага түвшний кодыг цөөхөн агуулсан байдаг. Java дээр хийгдсэн програм нь bytecode (class file) руу хөрвүүлэгддэг тул компьютерийн бүтцээс үл хамааран ямарч Java Virtual Machine (JVM) дээр ажилж чаддаг болно.
James Gosling нь 1991 оны 6 сард Java програмчиллын хэлийг санаачлан өөрийн олон чухал төслүүд (set-top box) -ийн нэгэнд оруулжээ. Програмчиллын хэлээ анх Oak гэж нэрлэж байсан бөгөөд хожим нь Green нэртэй болов. Эцэст нь нэрээ дахин өөрчлөн жагсаалтан дахь үгнүүдээс таамгаар сонгон авч Java хэмээн нэрлэжээ. Gosling –ын зорилго нь virtual machine (хийсвэр машин) –г хэрэгжүүлэх байсан ба програмчиллын хэлээ C/C++ хэлний үндсэн тэмдэглэгээний бүтцийг агуулж хийхийг зорисон байна.
Sun Microsystems компани нь анхны олон нийтэд зориулсан хувилбар болох Java 1.0 –г 1995 онд гаргасан байна. Тэд үүнийгээ “Нэг бич, Хаана ч ажиллуул” – “Write Once, Run Anywhere” (WORA) хэмээн амлажээ. Энэ нь алдартай platform –уудад өртөг, хугацаа зарахгүйгээр ажиллахыг хангаж өгсөн байдаг болно. Үндсэн веб ачаалагчууд (web browsers) нь удалгүй өөрийн веб хуудсандаа Java applets –г дуудан ажиллуулдаг болсон нь Java –г маш хурднаар алдартай болгожээ. Шинэ хувилбар болох Java 2 бий болж, өөртөө олон төрлийн тохиргоонуудыг өөр өөр төрлийн platform –ууд дээр зориулан гаргав. Жишээлбэл J2EE нь байгууллагийн програмд хандуулсан бол J2ME нь mobile төхөөрөмжүүдийн програмд зориулсан. J2SE нь стандарт хувилбарт зориулагдан хийгдсэн.

Гол бодлогууд:

Java програмчиллын хэл нь үндсэн 5 зорилгоос бүтээгдсэн. Үүнд:
  1. Энэ нь энгийн, объект хандлагат, уламжлалын хэлбэртэй байна. (It should be “simple, object oriented and familiar”)
  2. Энэ нь бат бөх, аюулгүй байдлыг хангасан байна. (It should be “robust and secure”)
  3. Энэ нь төвийг сахисан бүтэцтэй, зөөврийн авсаархан хэлбэртэй байна. (It should be “architecture neutral and portable”)
  4. Энэ нь өндөр зэрэглэлийн үйлдлийг гүйцэтгэдэг байна. (It should execute with “high performance”)
  5. Энэ нь уян хатан шинж чанартай байна. (It should be “interpreted, threaded and dynamic”)




Thursday, December 10, 2009

Sudoku

Sudoku (数独 sūdoku) бол логик суурьтай, хоорондоо холбоотой тоонуудыг байрлуулж тоглодог puzzle (оньсого) тоглоом юм. Тоглоомын талбар нь 9х9 тор хэлбэртэй бөгөөд дотроо 9 ширхэг 3х3 дэд торыг мөр, баганаар агуулж байдаг. Эдгээр дэд торыг голдуу хайрцгууд, блокууд, мужууд эсвэл дэд квадратууд гэж дууддаг ба 1 –ээс 9 хүртэлх цифрүүдийг агуулдаг болно. Тоглоомыг хэсэг хэсэг торуудыг бөглөн гүйцээх хэлбэрээр тоглоно.
Японы puzzle тоглоом хийгч компани болох Николи (Nikoli) компани нь тоглоомоо Sudoku нэрээр нэрлэж, 1986 онд энэ тоглоом ихээхэн дэлгэрч байжээ. Sudoku нэрний утга нь дан тоо (single number) гэсэн утгатай болно. Sudoku нь 2005 онд олон улсын хит болсон тоглоом болжээ.


Уралдаан тэмцээнүүд:

              • Анхны Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Италийн Лукка (Lucca, Italy) –д 2006 оны 3 сарын 10 –наас 12 –ны хооронд явагджээ. Тэмцээний ялагч нь БНЧУ (Czech Republic) –н иргэн Jana Tylová байв.
              • Хоёрдугаар Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь БНЧУ (Czech Republic) –н нийслэл хот болох Prague –д 2007 оны 3 сарын 28 –наас 4 сарын 1 хүртэл явагджээ. Тэмцээний хувийн дүнгээр Америк (USA) улсын иргэн Thomas Snyder ялагч болж багын дүнгээр Япончууд аварга болов.
              • Гуравдугаар Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Энэтхэг улсын Гоа (Goa, India) –д 2008 оны 4 сарын 14 –наас 16 –ны хооронд явагджээ. Тэмцээний хувийн дүнгээр Thomas Snyder дахин ялагч болж багын дүнгээр БНЧУ (Czech Republic)  аварга болов.
              • Дөрөвдүгээр Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Словаки улсын Зилина (Zilina, Slovakia) –д 2009 оны 4 сарын 24 –наас 27 –ны хооронд явагджээ. Польш (Poland) улсын иргэн Jan Mrozowski нь шийдвэрлэх тогтолдонд үлдсэн 36 өрсөлдөгчөөс тодорч шинэ аварга болжээ.










Sudoku тоглох уу?


Wednesday, December 9, 2009

YUI


Намтар

YUI (ユイ) нь 1987 оны 3 дугаар сарын 26 –нд Япон улсын Фукуока (Fukuoka) хотод мэндэлжээ. Тэрээр Японы дуучин бөгөөд дууны үг бичигч, олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглодог ба кино жүжигчин юм. Тэрээр одоогоор Studioseven Recordings гэрээ хийн, авьяаслаг агентлаг болох Stardust Promotion –той хамтран ажиллаж байна.

YUI нь эхтэйгээ цуг өссөн бөгөөд өөрийн эцгийн тухай ямарч дурсамж байдаггүй. Тэрээр дуу хөгжимд дуртай, өөрийн эхийн машин дахь радиог тоглуулан дуу дуулдаг байснаа санадаг байна. Тэр үед бага сургуульд сурдаг байсан ба тэрээр дуучин болохыг боддог байжээ.

Дунд сургуулийн 3 дахь жилээс түүний эхийн нөлөөлснөөр YUI нь өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг бичдэг болов. Энэ түүнд их сургуульд байх үеэс дууны үг бичиж эхлэхэд нь тусалжээ. Их сургуульд байх үеэсээ сургалтын төлбөрөө төлөхийн тулд цагийн ажил хийдэг байв. Үргэлж завгүй байдаг байсан ба дуу хөгжмөөс холдож эцэст нь тэр өвчтэй болов. Эмнэлэгт байхдаа түүний хөгжимд дурлах хүсэл нь дийлж, сургууль болон дуу хөгжим хоёр зэрэгцэн орших нь түүнд хэцүү байв. Эмнэлэгээс гаран явж байхдаа гудамжны амьд хамтлаг болох Bianco Nero хамтлагын тоглолтын сүүлийн хэсэгтэй дайралдсан нь түүний дуу хөгжмийн замналд ихээхэн түлхэц өгсөн юм. Bianco Nero хамтлаг нь удалгүй YUI –д хөгжмийн хувийн сургуульд элсэн ороход зуучлан өгч, тэрээр их сургуулиа хаян, өөрийн төрөлх хот болох Фукуока (Fukuoka) –д дууны үг бичин гитар тоглон шаргуу сурч эхлэв. Мэргэжлийн дуучин болох зорилго тавин, Фукуока (Fukuoka) –дахь Тэнжин метроны буудлын (Tenjin Station) орох хаалганд гитар тоглон дуу дуулдаг болов. Ингэж гудамжинд дуу дуулдаг байсан нь өөрийн ичимхий зангаа дийлэхэд нь тус болов. 2004 оны 3 сараас эхлэн Sony Music Japan-д элсэн орсноор мэргэжлийн дуучин болох гараа нь эхэлжээ.


Studio albums:

     2006:    From Me to You
     2007:    Can’t Buy My Love
     2008:    I Loved Yesterday
     2008:    My Short Stories
     2009:    Again



DVD:

     Thank You My Teens (First Live DVD) (November 14, 2007)

Movies:

     Midnight Sun (film) (タイヨーのうた, Taiyō no Uta) (Japan, June 17, 2006)

Awards:

     30th Japan Academy Prize 2007: Rookie of Year
     MTV Student Voice Award 2008: Best Artist
     Space Shower Music Video Awards 2008: Best Pop Video 


YUI - Rolling Star




YUI – It’s All Too Much





コバルト いろに かわる よるさ
KOBARUTO iro ni kawaru yoru sa
つめたく ひかり ほしぞら
tsumetaku hikari hoshizora
コトバなら もう いらない から
KOTABA nara mou iranai kara

なみだに かくれた しんじつ を
namida ni kakureta shinjitsu wo
ときあかそう する より
tokiakasou suru yori
こんきょもない うらないの ほが マシ
konkyo mo nai uranai no hou ga mashi

あかりの なくなった ベンチで
akari no nakunatta BENCHI de
みあげたら
miagetara
りそう ばかり うかぶ
risou bakari ukabu
ながれぼしでした
nagareboshi deshita

ねえ! おしえてよ
nee! oshiete yo
あるがまま いきて ゆけるなら
aru ga mama ikite yukerunara

ぎんがに ひろがる きせき集めて
ginga ni hirogaru kiseki atsumete
のりこえて みたよ
nori koete mita yo

だって からだんなか
datte karadan naka
めぐる かんじょうに
meguru kanjou ni
しはいされてんだ
shihaisaretenda

こんたんじゃ ダメさ
konnan jya dame sa
ねえ そうでしょ?
nee sou deshou?

サイコロ ふるみたに きめて
SAIKORO furu mita ni kimete
こうかい なんて できない ほど
koukai  nante dekinai hodo
つぎの ばしょへ とすすんで いたい 
tsugi no basho he to susunde itai

あいまいに つくられた ルール ブック
aimai ni tsukurareta RUURU BUKKU
おくびょな ぶんだけでおくれて
okubyou na bun dake deokurete
ライバルの せなか みつづけたんだ
RAIBARU no senaka mitsudzuketanda

そんなのも
sonna no mo
つきあかり せきらら
tsukiakari sekirara
すっぱだかのこころから はぐれた
suppadaka no kokoro kara hagureta
ながれぼしでした
nagareboshi deshita

ねえ! おしえてよ
nee! oshiete yo
あるがまま いきて ゆけるほど
aru ga mama ikite yukeru hodo

じゅんじょうなんかじゃない
junjou nanka ja nai
あらそうことも
arasou koto mo
さけられないの
sakerarenai no
きっと からまわり
kitto karamawari
クリかえす きょうくんに
kurikaesu kyoukun ni
しはいされてんだ
shihaisaretenda

とうすればいいの
dou sureba ii no
ねえ ウソでしょ?
nee USO desho?

くうそう ばかり えがいて
kuusou bakari egaite
すすめない
susumenai
あいそう よくも なれない
aisou yoku mo narenai
なぜ だろう?
naze darou?

… It’s all too much

ねえ! おしえてよ
nee! oshiete yo
あるがまま いきて ゆくために
aru ga mama ikite yuku tame ni

せまる なんだい さえも
semaru nandai sae mo
ューモアに かえて
YUUMOA ni kaete
わらいとばしたい
warai tobashitai

だって かいけつ できない
datte kaiketsu dekinai
にちじょうに うもれる
nichijou ni umoreru

だから しんじていたいよ
dakara shinjiteitai yo
きせきって あるでしょ?
kisekitte aru desho?
ねえ そうでしょ?
nee sou desho?

Monday, December 7, 2009

Christmas

Зул сарын баяр (Christmas or Christmas Day) буюу Назаретийн Есүсийн (Jesus of Nazareth) төрсөн өдрийг жил бүр 12 сарын 25 -нд тэмдэглэдэг билээ. Тэмдэглэлт өдрийг Есүсийн жинхэнэ төрсөн өдрийг мэдэхгүй учир Ромын баяр ёслолын (Roman festival) түүхэнд тодорхойлсноор анх сонгосон байдаг.


Христосын шашины үндэсний баяр болох Зул сарын баярыг маш олон хүмүүс өргөнөөр тэмдэглэдэг ба Христосын өмнөх үед алдартай баяруудын нэг байжээ. Орчин үед Зул сарын баярыг бэлэг бэлэглэж, дуу хөгжимдөж, мэндчилгээний кард солилцон, элдэв зүйлийн чимэглэл болох Зул сарын моднууд, өнгө өнгийн гэрэл, цэцгийн хэлхээ, балуу мод, тоглоомон чимэглэлээр чимэн тэмдэглэж байна. Мөн Зул сарын эцэг (Father Christmas) болох бидний мэдэх Хойд Америк, Австрали, Ирландын домогт гардаг Санта Клаус (Santa Claus) маань хүүхэд бүрт бэлэг бэлэглэн, аз жаргалаар дүүрэн тэмдэглэдэг билээ.



Ronan Keating - Its Only Christmas :



Ronan Keating - Little Drummer Boy :

Звери – Zveri


Намтар

Хамтлагын гоцлол дуучин Рома  Зверь (Roma Zver’) нэрээр нь сайн мэдэх Роман Биляк (Roman Bilyk) нь 2002 оны дундуур Звери хамтлагыг байгуулсан бөгөөд хамтлагын нэрийг түүний хочоор нь нэрлэжээ. Тэрээр гитарчин Максим Леонов (Maksim Leonov), аргил гитарчин Костяа Лабезкия (Kostya Labelzkiy), төгөлдөр хуурч Кирилл Антоненко (Kirill Antonenko), бөмбөрчин Миша Краев (Misha Kraev) нартай нэгдэн, хамтран ажилж тэдний дебут цомог болох Голод (Golod) цомгоо 2003 оны 2 дугаар сард гаргажээ. Энэ цомогт бидний сайн мэдэх Дожди-пистолеты (Rain-Guns), Для тебя (For You) болон Просто такая сильная любовь (Simply such a strong love) зэрэг дуунууд багтсан байна.

2004 оны 3 дугаар сард Звери нь өөрсдийн 2 дахь цомгоо гарган Районы-кварталы (Regions-districts) хэмээн нэрлэсэн юм. Энэ цомог нь маш сайн зарагдсан бөгөөд хүрээлэн буй орнуудад ихээхэн нэр хүндтэй болсон байна. Мөн 2004 онд Звери нь Muz-TV –гийн Best rock хэмээх шагналыг хүртэн үүний дараагаар 6 удаа хүртэж ингэснээр ямарч хамтлагын хүрч чадаагүй амжилтанд хүрчээ.

Звери нь 2006 оны 3 дугаар сард 3 дахь цомог болох Когда мы вместе никто не круче (When we are together, no one is cooler), 2008 оны 11 сард 4 дэхь цомог болох Дальше (Dal’she) тус тус гаргажээ.






Гарал үүсэл:        Таганрог, Орос
Төрөл:                 Pop rock
Веб хаяг:             http://www.zve.ru/   
Гишүүд:               Roman «Zver'» Bilyk
                              Kirill Antonenko
                              Maksim Leonov
                            Kostantin Labezkiy
                                Misha Kraev













ЗвериПросто такая сильная любовь :
 
Бьется сердце, скорость набирает
Килогерцы сердце разрывают
Скоро, скоро, скоро я не скоро
Светофоры по нулям приборы

Припев:
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь

Мы большие школьные кассеты
Выпускные закончатся минетом
Мир огромный открывает двери
Чистый, добрый - я ему не верю

Припев:
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь

Соло.

Где ты, где ты ? Исчезают утром
Абоненты стали недоступны
Это просто, обмануть несложно
Даришь звезды, а потом все можно

Припев:
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь
Просто такая сильная любовь
Ты еще не знаешь





Звери - До скорой встречи :

Вчерашний вечер из подворотни на всё согласен
Спасаться нечем и я охотник и я опасен
И очень скоро, ещё минута и доверяю
И мухоморы, конечно круто, но тоже вряд ли

Припев:
До скорой встречи
До скорой встречи
Моя любоь к тебе навечно
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи
Моя любоь к тебе навечно
До скорой встречи
До скорой встречи

Тычинка-пестик, любовь научит совсем непошло
Когда мы вместе никто не круче, но это в прошлом
И я не знаю и я теряю вчерашний вечер
Моя смешная, моя сквозная, до скорой встречи

Припев:
До скорой встречи
До скорой встречи
Моя любоь к тебе навечно
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи
Моя любоь к тебе навечно
До скорой встречи
До скорой встречи

Моя love story короче ночи, смотрю на время
И беспонтово мотает счётчик такси на север
И я не знаю и я теряю вчерашний вечер
Моя смешная, моя родная, до скорой встречи

Припев:
До скорой встречи
До скорой встречи
Моя любоь к тебе навечно
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи
До скорой встречи

Морин хуур

Морин хуур Монгол үндэсний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, али эрт 13 –р зууны эхэнд даруй Монгол үндэсний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг Морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт Цоор гэж нэрлэх тал байдаг.

Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.

Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.

Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайнхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, Монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.

Монгол Улсад 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Морин хуур нь ЮНЕСКО –гийн дэлхийн өвд бүртгэлтэй.


Tuesday, December 1, 2009

Япон улс

Япон (日本) бол Зүүн Азийн арлын улс юм. Номхон далайд (Pacific Ocean) оршин Зүүн Японы Тэнгис, БНХАУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгос болон Орос улсын дагуу байрлаж хойд зүгийн Зүүн Хятадын Тэнгис болон өмнө зүгийн Тайвань улс дахь Охоцкийн Тэнгисээс (Sea of Okhotsk)  сунаж тогтсон болно. Япон улсын нэрний хувьд утга нь “нар-эх булаг” (sun-origin) юм. Үүний учир нь Японыг заримдаа “Наран ургах газар” (Land of the Rising Sun) гэж дууддагтай холбоотой.

Япон улс нь нийт 6852 бүлэг арлуудаас тогтоно. Хамгийн том 4 арал болох Хоншү (Honshu), Хоккайдо (Hokkaido), Кюүшү (Kyushu), Шикокү (Shikoku) нь хамтдаа Японы нийт газар нутгийн 97% -ийг эзэлдэг болно. Ихэнх арлууд нь галт уул болон томоохон уулнуудаас тогтох буюу жишээ нь Японы хамгийн өндөр уул болох Пүжи (Mount Fuji) галт уул юм. Дэлхийд Япон улс нь хүн амын хэмжээгээрээ 10 дугаар байранд орох бөгөөд ойролцоогоор 128 сая хүн амтай. Япон улсын нийслэл болох Токио хот нь хэд хэдэн мужуудаас бүрдэг бөгөөд дэлхийн хамгийн томоохон хотуудын нэг юм. Токио хотод гэхэд 30 сая давсан оршин суугчтай болно.

Археологийн судалгаагаар арлын Японд эртний дээд чулуун зэвсгийн үеэс (Upper Paleolithic) хүмүүс амьдарч байсан гэж үздэг. Япон улсын үүслийг хамгийн анх Хятадын түүхэнд Христ мэндлэсний 1 -р зуунд товчхон бичиж тэмдэглэсэн байдаг. Япон улсын түүхэнд гадаад ертөнцөөс удаан хугацааны турш тусгаарлагдсан байдгыг тодорхойлсон. Үндсэн хуулиа 1947 оноос баталж Япон улс нь эзэнт хаант болон сонгомол засаглалтай болно.
Япон улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн хангамжаараа дэлхийд 2 дугаарт орох томоохон эдийн засагтай болно. Энэ нь дэлхийд экспортын хэмжээгээрээ 4 -т, импортын хэмжээгээрээ 6 дугаар байранд ордог.


Japan (日本国)

Япон улсын далбаа (Flag)  :






Эзэн хааны тамга (Imperial Seal) :








 Засгийн газрын тамга (Government Seal) :








Эзэн хаан Акихито (Emperor Akihito), Хатан хаан Мичико (Empress Michiko) :
















Нийслэл :               Токио хот (Tokyo)

Үндэсний хэл :        Япон хэл

Үндэстэн ястан :     98.5% Япон
                             0.5% Солонгос
                             0.4% Хятад
                             0.6% Бусад

Газар нутаг :          377,873 km2     (Газар нутгийн хэмжээгэээрээ дэлхийд 61 дүгээрт)

Хүн ам :                127,590,000    2009 оны үзүүлэлт

ДНБ (GDP):             $4.356 trillion     2008 оны үзүүлэлт     (Дэлхийд 3 дугаарт)
       
Мөнгөн тэмдэгт :    ¥ (Yen - дуудлага) Олон улсын тэмдэглэгээ
                            円(En - дуудлага) Япон улсын тэмдэглэгээ

Цагийн бүс :         JST (UTC+9)

Дуудлагын код :    81


Мэндчилгээ

“Япон хэл” буланд тавтай морилно уу.
Энэ буланд Япон хэлний анхан шатны цуврал хичээлүүдийг бэлдэн оруулах болно. Жана блог та бүхний Япон хэлний мэдлэгт чадах чинээгээрээ туслахыг зорин ажиллана. Таны сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэе.