Tuesday, December 1, 2009

Япон улс

Япон (日本) бол Зүүн Азийн арлын улс юм. Номхон далайд (Pacific Ocean) оршин Зүүн Японы Тэнгис, БНХАУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгос болон Орос улсын дагуу байрлаж хойд зүгийн Зүүн Хятадын Тэнгис болон өмнө зүгийн Тайвань улс дахь Охоцкийн Тэнгисээс (Sea of Okhotsk)  сунаж тогтсон болно. Япон улсын нэрний хувьд утга нь “нар-эх булаг” (sun-origin) юм. Үүний учир нь Японыг заримдаа “Наран ургах газар” (Land of the Rising Sun) гэж дууддагтай холбоотой.

Япон улс нь нийт 6852 бүлэг арлуудаас тогтоно. Хамгийн том 4 арал болох Хоншү (Honshu), Хоккайдо (Hokkaido), Кюүшү (Kyushu), Шикокү (Shikoku) нь хамтдаа Японы нийт газар нутгийн 97% -ийг эзэлдэг болно. Ихэнх арлууд нь галт уул болон томоохон уулнуудаас тогтох буюу жишээ нь Японы хамгийн өндөр уул болох Пүжи (Mount Fuji) галт уул юм. Дэлхийд Япон улс нь хүн амын хэмжээгээрээ 10 дугаар байранд орох бөгөөд ойролцоогоор 128 сая хүн амтай. Япон улсын нийслэл болох Токио хот нь хэд хэдэн мужуудаас бүрдэг бөгөөд дэлхийн хамгийн томоохон хотуудын нэг юм. Токио хотод гэхэд 30 сая давсан оршин суугчтай болно.

Археологийн судалгаагаар арлын Японд эртний дээд чулуун зэвсгийн үеэс (Upper Paleolithic) хүмүүс амьдарч байсан гэж үздэг. Япон улсын үүслийг хамгийн анх Хятадын түүхэнд Христ мэндлэсний 1 -р зуунд товчхон бичиж тэмдэглэсэн байдаг. Япон улсын түүхэнд гадаад ертөнцөөс удаан хугацааны турш тусгаарлагдсан байдгыг тодорхойлсон. Үндсэн хуулиа 1947 оноос баталж Япон улс нь эзэнт хаант болон сонгомол засаглалтай болно.
Япон улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн хангамжаараа дэлхийд 2 дугаарт орох томоохон эдийн засагтай болно. Энэ нь дэлхийд экспортын хэмжээгээрээ 4 -т, импортын хэмжээгээрээ 6 дугаар байранд ордог.


Japan (日本国)

Япон улсын далбаа (Flag)  :






Эзэн хааны тамга (Imperial Seal) :








 Засгийн газрын тамга (Government Seal) :








Эзэн хаан Акихито (Emperor Akihito), Хатан хаан Мичико (Empress Michiko) :
















Нийслэл :               Токио хот (Tokyo)

Үндэсний хэл :        Япон хэл

Үндэстэн ястан :     98.5% Япон
                             0.5% Солонгос
                             0.4% Хятад
                             0.6% Бусад

Газар нутаг :          377,873 km2     (Газар нутгийн хэмжээгэээрээ дэлхийд 61 дүгээрт)

Хүн ам :                127,590,000    2009 оны үзүүлэлт

ДНБ (GDP):             $4.356 trillion     2008 оны үзүүлэлт     (Дэлхийд 3 дугаарт)
       
Мөнгөн тэмдэгт :    ¥ (Yen - дуудлага) Олон улсын тэмдэглэгээ
                            円(En - дуудлага) Япон улсын тэмдэглэгээ

Цагийн бүс :         JST (UTC+9)

Дуудлагын код :    81


1 comment:

  1. Heregtei medeelel ogsond bayarlalaa. (^_*)

    ReplyDelete