Saturday, December 12, 2009

Java History


Java бол програмчиллын хэл бөгөөд Sun Microsystems компанийн James Gosling нь анх Java -г хөгжүүлэн 1995 онд Sun Microsystems компанийн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт Java platform –г үүсгэн байгуулжээ. Java нь C болон C++ хэлний маш олон syntax (өгүүлбэр зүй) –г өөртөө уламжлаж авснаас гадна энгийн бүтэцтэй ба бага түвшний кодыг цөөхөн агуулсан байдаг. Java дээр хийгдсэн програм нь bytecode (class file) руу хөрвүүлэгддэг тул компьютерийн бүтцээс үл хамааран ямарч Java Virtual Machine (JVM) дээр ажилж чаддаг болно.
James Gosling нь 1991 оны 6 сард Java програмчиллын хэлийг санаачлан өөрийн олон чухал төслүүд (set-top box) -ийн нэгэнд оруулжээ. Програмчиллын хэлээ анх Oak гэж нэрлэж байсан бөгөөд хожим нь Green нэртэй болов. Эцэст нь нэрээ дахин өөрчлөн жагсаалтан дахь үгнүүдээс таамгаар сонгон авч Java хэмээн нэрлэжээ. Gosling –ын зорилго нь virtual machine (хийсвэр машин) –г хэрэгжүүлэх байсан ба програмчиллын хэлээ C/C++ хэлний үндсэн тэмдэглэгээний бүтцийг агуулж хийхийг зорисон байна.
Sun Microsystems компани нь анхны олон нийтэд зориулсан хувилбар болох Java 1.0 –г 1995 онд гаргасан байна. Тэд үүнийгээ “Нэг бич, Хаана ч ажиллуул” – “Write Once, Run Anywhere” (WORA) хэмээн амлажээ. Энэ нь алдартай platform –уудад өртөг, хугацаа зарахгүйгээр ажиллахыг хангаж өгсөн байдаг болно. Үндсэн веб ачаалагчууд (web browsers) нь удалгүй өөрийн веб хуудсандаа Java applets –г дуудан ажиллуулдаг болсон нь Java –г маш хурднаар алдартай болгожээ. Шинэ хувилбар болох Java 2 бий болж, өөртөө олон төрлийн тохиргоонуудыг өөр өөр төрлийн platform –ууд дээр зориулан гаргав. Жишээлбэл J2EE нь байгууллагийн програмд хандуулсан бол J2ME нь mobile төхөөрөмжүүдийн програмд зориулсан. J2SE нь стандарт хувилбарт зориулагдан хийгдсэн.

Гол бодлогууд:

Java програмчиллын хэл нь үндсэн 5 зорилгоос бүтээгдсэн. Үүнд:
  1. Энэ нь энгийн, объект хандлагат, уламжлалын хэлбэртэй байна. (It should be “simple, object oriented and familiar”)
  2. Энэ нь бат бөх, аюулгүй байдлыг хангасан байна. (It should be “robust and secure”)
  3. Энэ нь төвийг сахисан бүтэцтэй, зөөврийн авсаархан хэлбэртэй байна. (It should be “architecture neutral and portable”)
  4. Энэ нь өндөр зэрэглэлийн үйлдлийг гүйцэтгэдэг байна. (It should execute with “high performance”)
  5. Энэ нь уян хатан шинж чанартай байна. (It should be “interpreted, threaded and dynamic”)




No comments:

Post a Comment