Thursday, December 10, 2009

Sudoku

Sudoku (数独 sūdoku) бол логик суурьтай, хоорондоо холбоотой тоонуудыг байрлуулж тоглодог puzzle (оньсого) тоглоом юм. Тоглоомын талбар нь 9х9 тор хэлбэртэй бөгөөд дотроо 9 ширхэг 3х3 дэд торыг мөр, баганаар агуулж байдаг. Эдгээр дэд торыг голдуу хайрцгууд, блокууд, мужууд эсвэл дэд квадратууд гэж дууддаг ба 1 –ээс 9 хүртэлх цифрүүдийг агуулдаг болно. Тоглоомыг хэсэг хэсэг торуудыг бөглөн гүйцээх хэлбэрээр тоглоно.
Японы puzzle тоглоом хийгч компани болох Николи (Nikoli) компани нь тоглоомоо Sudoku нэрээр нэрлэж, 1986 онд энэ тоглоом ихээхэн дэлгэрч байжээ. Sudoku нэрний утга нь дан тоо (single number) гэсэн утгатай болно. Sudoku нь 2005 онд олон улсын хит болсон тоглоом болжээ.


Уралдаан тэмцээнүүд:

              • Анхны Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Италийн Лукка (Lucca, Italy) –д 2006 оны 3 сарын 10 –наас 12 –ны хооронд явагджээ. Тэмцээний ялагч нь БНЧУ (Czech Republic) –н иргэн Jana Tylová байв.
              • Хоёрдугаар Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь БНЧУ (Czech Republic) –н нийслэл хот болох Prague –д 2007 оны 3 сарын 28 –наас 4 сарын 1 хүртэл явагджээ. Тэмцээний хувийн дүнгээр Америк (USA) улсын иргэн Thomas Snyder ялагч болж багын дүнгээр Япончууд аварга болов.
              • Гуравдугаар Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Энэтхэг улсын Гоа (Goa, India) –д 2008 оны 4 сарын 14 –наас 16 –ны хооронд явагджээ. Тэмцээний хувийн дүнгээр Thomas Snyder дахин ялагч болж багын дүнгээр БНЧУ (Czech Republic)  аварга болов.
              • Дөрөвдүгээр Sudoku –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Словаки улсын Зилина (Zilina, Slovakia) –д 2009 оны 4 сарын 24 –наас 27 –ны хооронд явагджээ. Польш (Poland) улсын иргэн Jan Mrozowski нь шийдвэрлэх тогтолдонд үлдсэн 36 өрсөлдөгчөөс тодорч шинэ аварга болжээ.










Sudoku тоглох уу?


No comments:

Post a Comment