Wednesday, February 3, 2010

Java Applications

Java дахь бүх үндсэн гол програм class нь main() функцийг тодорхойлон агуулж байдаг. Үндсэн програмыг ажиллуулах үед өөрт хэрэгтэй аргументийг тухайн class –н нэрний араас оруулан ашиглаж болдог. Энэ үйлдлийг таньд Java interpreter гүйцэтгэж өгдөг болно. Үндсэн class дотор өөрийн тодорхойлсон функцүүдийг хүссэнээрээ нэрлэж болдог ба харин програм ажиллах үед хамгийн түрүүнд main() функцийг дууддаг. Үндсэн class –н main() функцийн бичигдэх хэлбэр нь дараах хэлбэртэй. Үүнд:
public static void main(String[] args)

Жишээ програм:


Энэ жишээ програмын функцийн үйлдэл нь өөрийн нээсэн, хаасан угалзан хаалтнуудын хооронд тодорхойлогдож байна. Функц нь ажиллах боломжтой зөвхөн нэг зарлагааг агуулжээ. Үүнд:

System.out.println(“Welcome to Java World !!”);

Дээрх зарлагааг зүүн талаас эхлэн баруун руу тайлбарлавал:
  • System гэдэг нь таны системийн I/O буюу оролт гаралтын холболтыг биелүүлэгч объектуудыг агуулж байдаг стандарт class юм. Жишээ нь command-line –нд гарнаас (keyboard) оролт авах, command-line –нд дэлгэц рүү гаралт гаргах болно. Энэ class нь java.lang санд байрлаж байдаг.
  • Объект болох out нь стандарт гаралтын урсгалыг (output stream) биелүүлдэг. Жишээ нь command-line –нд дэлгэц рүү өгөгдөл гаргах болно. System class –н нэг гишүүн объект юм.
  • println(“Welcome to Java World !!”) гэдэг нь out объектод байрлах println() нэртэй функц болно. Энэ функц нь даврах дуслуудын хооронд байрлах текстийг дэлгэц рүү хэвлэдэг.

JDK compiler –н тусламжтайгаар дээрх жишээ кодыг хөрвүүлэн ажиллуулах боломжтой. Үүний тулд жишээ кодыг өөрийн хэрэглэдэг ямарч plaintext editor эсвэл Notepad дээр бичин хадгалах хэрэгтэй. Хадгалах гэдэг нь та өөрийн source code –г үүсгэж байна гэсэн үг юм. Source code файл нь .java өргөтгөлтэй ба файлын нэр нь class –н нэртэй адилхан байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ жишээ кодны хувьд кодыг Notepad дээр бичин хадгалах үедээ class –н нэр нь JanaBloger тул JanaBloger.java гэж хадгалах хэрэгтэй гэсэн үг юм. ( Java програмчиллын хэлний JDK compiler –г хэрхэн суулгах болон бусад тохиргооны зүйлсийн талаар Hello World булангаас мэдэж авна уу ). Command line буюу cmd –г нээн source code байрлаж буй директорт шилжин орох хэрэгтэй. Source code файл нь шууд биелэгдэн ажиллахгүй харин хөрвүүлэгдсэн class file нь ажилладаг болно. Source code –г cmd дээр хөрвүүлэх комманд:

javac JanaBloger.java

Энэ үйлдэл амжилттай биелэгдэхэд object code буюу JanaBloger.class үүснэ. Үүссэн эсэхийг source code байрлаж буй директорыг шалган мэдэж болно. Object code –г cmd дээр ажиллуулах комманд:

java JanaBloger

Энэ үйлдэл биелэгдэхэд жишээ кодны хувьд cmd дээр дараах текстийг хэвлэн харуулж байна. Үүнд:

Welcome to Java World !!

Book:

No comments:

Post a Comment