Tuesday, March 2, 2010

Data and Variables

Naming Your Variables

Хувьсагч (variable) түүнд зориулж таны сонгосон нэр эсвэл ямар нэг сонгогдсон нэр нь Java дээр танигч (identifier) гэж дуудагддаг. Танигч нь ямар нэгэн хэмжээтэйгээс гадна заавал үсгээр эсвэл доогуур зураас (_) юм уу долларын тэмдгээр ($) эхэлсэн байх шаардлагатай байдаг. Мөн танигч нь Java дээрх операторуудаас (such as +, -, or *) бусад тэмдэгтийг өөртөө агуулж чадах боловч өөрийн хувьсагчид нэр оноохдоо үсгүүд, тоонууд, мөн доогуур зураас ашиглах нь ерөнхийдөө хамгийн сайн нөхцөл болж өгдөг.

Java дээрх хувьсагчийн нэрний хувьд том жижиг үсгийн ялгаатайгаар (case-sensitive) авч үздэг. Өөрөөр хэлбэл jana болон Jana гэсэн нэрүүд нь адил биш гэж үздэг. Мөн хоосон зайнууд эсвэл таб (tab) хэмжээний зайнуудыг нэрлэлтэндээ оруулж болохгүй. Жишээ нь хувьсагчийг Leaf Bud гэж нэрлэхгүй харин үүний оронд LeafBud эсвэл Leaf_Bud гэж нэрлэж болно. Мөн хувьсагчийн нэрийг 10Egg гэж тоогоор эхлэн нэрлэж болдоггүй харин tenEgg гэсэн сонголтоор нэрлэж болно. Үүнээс гадна Java дахь түлхүүр үгүүдээр (keywords) хувьсагчийн нэрийг нэрлэдэггүй. Учир нь хөрвүүлэгч нь таны хувьсагчид болон өөр бусад зүйлс програмд гарч ирэхийг ялган, таниж чадахын тулд эдгээр дүрмүүдийг гаргасан болно.

Variable Names and Unicode

Java програмын орчин тойрон нь ASCII тэмдэгтээр харагддаг мэт боловч бүх Java source code –ууд нь Unicode тэмдэгтийн дүрслэл дээр оршдог болно. Өөрөөр хэлбэл таны бичсэн магадгүй ASCII тэмдэгтээр бичсэн source code нь хөрвүүлэгдэхийн өмнө дотооддоо Unicode тэмдэгт рүү хөрвөдөг гэсэн үг юм. Java нь Unicode дэмжиж байдаг нь таньд маш их уян хатан чанарыг олгож байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн програм дахь танигчуудад (identifiers) Unicode тэмдэгтийн дүрслэлд орших ямарч орны хэлний үсгүүдийг авч ашиглах боломжтой байдаг.

Variables and Types

Бүхэл тоог агуулагч хувьсагчийн зарлагаа:
int numberOfCats;

Үүнд нь өгөгдлийн төрөл болох int, хувьсагчийн нэр numberOfCats болно. Цэг таслал (;) нь зарлагаа дууссаныг илтгэдэг. Хувьсагч болох numberOfCats нь зөвхөн int төрлийн утгуудыг өөртөө хадгалж чадна. Учир нь int нь түлхүүр үг (keyword).

Java хэл нь 8 үндсэн өгөгдлийн төрөлтэй ба эдгээр үндсэн төрлүүд нь таны тодорхойлсон өгөгдөл хадгалагч хувьсагчууд нь 3 зүйл хэсэгт хуваагддаг. Үүнд:
  • Тоон утгууд (бүхэл тоо – integer эсвэл хөвөгч таслалттай тоо – floating point)
  • Нэг Unicode тэмдэгтэд зориулагдсан код хадгалагч хувьсагчууд
  • Логик хувьсагчууд (true эсвэл false утгыг агуулагч)
Үндсэн өгөгдлийн төрлүүд нь Java дахь түлхүүр үгүүд тул өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй. Эдгээр үндсэн өгөгдлийн төрлүүдийг нь дараагийн хичээлүүдээр танилцуулах болно.

Book:

No comments:

Post a Comment