Friday, January 8, 2010

Java Program Statements / Encapsulation

Java Program Statements (Java Програмын Зарлагаанууд)

What Are Objects? бичлэгт объектын тодорхойлолтыг Hat жишээн дээр тайлбарласан билээ. Тухайн class –ын ямарч үйлдэл гүйцэтгэгч код нь угалзан хаалтнуудын хооронд оршдог ба эдгээр нь програмын зарлагаануудаас бүрэлдэн тогтдог. Програмын зарлагаа бүр нь цэг таслал (semicolon) тэмдэглэгээгээр төгсдөг болно. Java програм дахь зарлагааг хэрэв шаардлагатай бол хэд хэдэн мөрөөр холбон бичих боломжтой. Зарлагаа бүрийг ялгахдаа мөрийн төгсгөлөөр тодорхойлдоггүй бөгөөд цэг таслалын тэмдгээр авч үздэг. Java програмын зарлагаа нь дараах хэлбэртэй. Үүнд:

          hatOn = false;

Хэрэв та хүсвэл дараах хэлбэрээр бичсэн ч болох юм. Үүнд:

          hatOn =
                               false;

Таны програм дахь зарлагаа хэрэв урт бол хоосон зай, таб зай, олон дахин мөрнүүдийг харах болон уншихад хялбар байх зорилгоор хичнээнийг ч ашиглах боломжтой. Харин тухайн нэрлэсэн хувьсагчийн дунд хоосон зай оруулахыг зөвшөөрөхгүй. Жишээ нь та хувсагчийн нэрийг hat On хэмээн бичвэл хөрвүүлэгч үүнийг тусдаа 2 үг гэж унших болно.


Encapsulation (Далдлалт)

Encapsulation ойлголтонд объект дахь үйлдэл болон зүйлүүдийн өгөгдлийг нуух тухай дурдагддаг. Энэ нь class –ын тодорхойлолтонд private түлхүүр үгээр нэрлэгдэн биелэгддэг. CowboyHat class дахь owner, size, hatOn хувьсагчид нь encapsulation хэлбэртэй. Эдгээр хувьсагчид нь зөвхөн өөрийн class –т хэрэгждэг ба эдгээр хувьсагчидыг агуулж буй функцийг дуудан ажиллуулснаар утгыг нь өөрчлөх боломжтой болно. CowboyHat class:



Дээрх жишээнд encapsulation хэлбэртэй хувьсагчидыг зөвхөн байгуулагч (constructor - Hat()), putHatOn(), takeHatOff(), changeOwner(), getSize() функцүүдээр утгыг нь өөрчлөх болон дуудан авах боломжтой байна. Class –ын encapsulation хэлбэртэй гишүүд нь нууцлалд хамгийн чухал арга болон цэвэр объект class болж өгдөг. Мөн программист нь өөрийн class –д өөрчлөлтийг хийхдээ дотроос нь бус гаднаас хандах encapsulation хэлбэртэйгээр оруулж өгсөн бол энэ нь илүү нарийн зохион байгуулалттай болгож өгдөг.

 Book :















.: Comment -ны доор байрлах Google зар сурталчилгаан дээр даран дэмжинэ үү.

No comments:

Post a Comment