Saturday, January 2, 2010

What Are Objects?

Эргэн тойрон дахь бүх зүйлийг объектоор төсөөлж болно. Объект class –г ерөнхий мод хэлбэрийн бүтцээр (Tree structure) тайлбарладаг. Энэ нь хийсвэр ухагдахууныг мод хэлбэрээр илэрхийлэх нь хамгийн тохиромжтой байдагтай холбоотой. Жишээ нь өөрийн талбай дахь Oak модыг myOak, харин таны талбай дахь модыг thatDarnedTree болон generalSherman гэж нэрлэж болох юм. Эдгээр нь угтаа Oak, Ash, Redwood моднуудын дэд class –г илэрхийлж буй тухайн төрлийн модны тохиолдол болно.

Бид өөрсдийн програмд объект төрлийн бүх объектуудыг хэрэгтэй газарт нь class –д тодорхойлж ашиглах боломжтой. Java нь объект хандлагат (object-oriented) хэлүүдийн нэг болно. Програмын class –ын үндсэн санаа нь бодит ертөнц дээрх зүйлсийг програмд паралелиар буулгахыг зоридог. Энэ нь тухайн объектуудыг хамтад нь бүлэг болгон хамгийн тохиромжтой хэлбэрийг бий болгодог.


What Defines a Class of Objects?

Объектуудын class –ын тодорхойлолтыг жишээ болгон class Hat дээр авч үзье. Тухайн class болох малгай нь эзэн, төрөл, хэмжээ, өнгө гэсэн параметрүүдтэй болно. Java дээр class Hat –ыг тодорхойлбол:

class Hat {
    // Stuff defining the class in detail goes here.
    // This could specify the name of the hat, the size,
    // maybe the color, and whatever else you felt was necessary.
}

Энд class үгний араас class –ын нэрийг тодорхойлж, угалзан хаалтнуудын хооронд нарийвчилсан тодорхойлолтуудыг оруулж өгдөг. Java дээрх class үг нь онцгой үүргийг гүйцэтгэдэг ба keyword гэж дууддаг. Keyword нь Java хэлэнд маш олон байдаг тул бүгдийг нь ашиглах шаардлагагүй. Зөвхөн өөрт хэрэгтэй keyword –уудыг програмдаа оруулах нь зүйтэй болно.




Books :

No comments:

Post a Comment