Saturday, January 16, 2010

Java’s Class Library


Java дахь class – н сан нь class – уудын цуглуулгаас тогтдог болно. Эдгээр class – ууд нь таатай нөхцөл боломжуудаар тоноглогдсон байдаг тул өөрсдийн програмд авч ашиглах боломжтой. Java class – н сан нь таны програмын ажиллах чухал орчин болж, програмын кодчиллыг илүү хялбар болгодог. Өөрөөр хэлбэл таньд бэлдэн өгч буй амттай чихэр юм. Class сан нь class – уудыг файлд хадгалдаг ба эдгээр файлууд нь тус тусдаа өөрсдийн онцлогыг агуулдаг.

Class – уудыг хамтад нь групп болгосныг packages гэж нэрлэдэг бөгөөд package бүр нь directory болон хуваагдан хадгалагдана. Package дахь class нь өөр бусад package – д байрлаж буй public class – ууд руу хандаж, private class – ууд руу хандах боломжгүй байдаг болно.

Зарим стандарт package – уудыг доор үзүүлэв. Үүнд:

Package /Нэр/
Тайлбар
java.lang
Энд байрлах class - ууд нь үндсэн хэлний онцлогууд болон жагсаалт, string - үүдийг дэмжиж байдаг. Энэ package нь үргэлж автоматаар таны програмд ачааллагддаг тул шууд авч ашиглах боломжтой.
java.io
Энд өгөгдлийн оролт болон гаралтын үйлдэлд зориулагдсан class - ууд байрлана.
java.util
Энэ package - д элдэв зүйл төрлүүдийн хэрэгсэл class болох өгөгдлийн цуглуулгууд эсвэл групп өгөгдлийг зохицуулж байдаг class - ууд байрлана.
javax.swing
Энд хэрэглэгчтэй харилцах график хэсгийг (GUIs - Graphical User Interfaces) хийхэд зориулагдсан, ашиглахад хялбар, уян хатан component - уудыг агуулж буй class - ууд байрлана.
java.awt
Энд Java дахь үндсэн GUI component - уудыг дэмжих class - ууд байрлана.
java.awt.geom
Энд 2 хэмжээст геометрийн дүрсүүдийг тодорхойлогч class - ууд байрлана.
java.awt.event
Энд цонхон программуудын үзэгдлүүдийг мэдэрч чадах class - ууд байрлана. Үзэгдлүүд нь mouse - ны зүүн товчны даралт, хөдөлгөөн, цэсэн дээр дарах гэх мэт зүйлүүд болно.

Өөр бусад package – д байрлаж буй class – уудыг хэрэглэхдээ import зарлагааг ашиглах гэж буй тухайн package дахь class – ын нэрийг хамтад нь бичдэг болно. Өөрийн програмд тухайн package – аас ганцаар эсвэл бүх class – ыг import зарлагаагаар оруулж болно. Үүнд:

Дан ганц class – ын import зарлагаа:                          import javax.swing.JApplet;
Бүх class – ын import зарлагаа:                                  import javax.swing.*;

Package – ууд нь шахаж хадгалагдсан ганц rt.jar файлын дотор jre/lib хавтасд байрладаг. Энэ хавтас нь JDK – г өөрийн компьютерт суулгахад үүсдэг болно. Энд .jar (Java archive) гэдэг нь Java class – уудыг архивлан шахаж хадгалсан файл юм.

Book :


No comments:

Post a Comment